Чанарын алба

 

ЭСҮТөвийн захирлын тушаалаар 2005 онд байгууллагын чанарын менежерын орон тоо батлагдан  чанарыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.

  • 2008 онд захирлын 15 дугаар тушаалаар Чанарын алба байгуулан, 2008-2012 онуудад даргаар нь Б.Оюун-Эрдэнэ
  • 2012-2014 онуудад чанарын албаны даргаар М.Пагамдулам   
  • ЭСҮТөвийн захирлын 2014 оны А/35 тоот тушаалаар ЭТҮЧАлба байгуулагдан, 2015-2016 онуудад чанарын албаны даргаар  Б.Уранчимэг
  • 2016 оноос ЭТҮЧАлба нь чанарын албаны дарга Э.Ундармаа, чанарын менежер Б.Батгиймаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 Чанарын албаны үйл ажиллагааны чиглэл:

  1. Алба нь Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, төвийн захирлын баталсан тушаал, шийдвэр, албан даалгавар, заавар, дүрэм, журмыг баримтлан, төвийн хэмжээнд эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоод хяналт тавих үндсэн үүргийг гүйцэтгэнэ.
  2. Эмгэг судлаач эмч нарын эмгэг судлалын протоколын бичилт, амьд ахуйн эд, эсийн шинжилгээний онош, дүгнэлт, лаборант нарын бичиг баримтын хөтлөлт, гистологи бэлдмэл болон эмнэлгийн бусад ажилтнуудын ажлын гүйцэтгэлд чанарын хяналт тавина.
  3. Илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмгэг судлалын тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, санал боловсруулж ажиллана.