Эс судлалын эрт илрүүлгийн алба

Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/294 дүгээр тушаалаар Эмгэг Судлалын Үндэсний Төвийн дүрэм,
бүтэц шинэчлэгдэн батлагдаж Эс Судлалын Эрт Илрүүлгийн Алба байгуулагдсан.

Албаны чиг үүрэг:
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгүүд, Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвүүдийн эсийн шинжилгээнд гадаад үнэлгээ хийх, оношийг баталгаажуулах

  • Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Дүүргийн Эрүүл Мэндийн Төвүүдийн эсийн шинжилгээнд гадаад үнэлгээ хийх, оношийг баталгаажуулах

  • Улсын хэмжээнд эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач, эс судлалын лабораторийн техникч нарыг мэргэжил, арга зүйгээр хангах  дэмжлэг үзүүлэх