Сургалт судалгаа, Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны алба

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ гадаад харилцааны албаны даргаар АУ-ны доктор О.Дуламсүрэн, сургалтын мэргэжилтнээр АУ-ны магистрант Г.Лхам-Янжин нар ажиллаж байна. Тус алба нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг удирдан зохион байгуулах, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, мэдээний сан үүсгэх, олон улсад нэвтэрч буй анагаах ухааны ололт, амжилтыг нэвтрүүлэх санал, зөвлөмж боловсруулах;
  • Эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгуулага, олон нийт, иргэний нийгмийн байгуулага, иргэдтэй хамтран ажиллах;
  • Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг эрхлэх;
  • Оношилгооны дэвшилтэт арга, технологийн чиглэлээр гадаад харилцааг өргөжүүлэх;
  • Хамтарсан төсөл хэрэгжүүлэх, төсөл, хөтөлбөр,төлөвлөгөө боловсруулах, харилцан туршлага солилцох, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинарыг зохион байгуулах, оролцох;