Бодлого төлөвлөлтийн алба

Алба нь төвийн алсын хараа, хэтийн зорилгыг үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдуулан тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, байгуулагын төлөвлөгөөг эрүүл мэндийн салбарын хэмжээнд дэвшүүлсэн бодлого, шийдвэртэй нийцүүлэн боловсруулах, төвийн эрхлэх асуудлын хүрээнд үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг манлайлан зохион байгуулах, байгууллагын дотоод журам, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах, дээрх чиглэлээр байгууллагын удирдлагыг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төвийн хүнй нөөцийн хөгжлийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний статистик мэдээ, мэдээллийг цуглуулах, бүртгэх, мэдээлэх, тайлагнах, мэдээллийн сан үүсгэх.