Эрдмийн зөвлөл

Эрдмийн зөвлөл нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааг төвийн хэмжээнд зохион байгуулах ажлыг хариуцан дараах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, мэдээний сан үүсгэх, олон улсад нэвтэрч буй анагаах ухааны ололт, амжилтыг нэвтрүүлэх, санал зөвлөмж боловсруулах;
  • Эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах;
  • Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг эрхлэх;
  • Оношилгооны дэвшилтэт арга, технологийн чиглэлээр гадаад харилцааг өргөжүүлэх;
  • Хамтарсан төсөл хэрэгжүүлэх, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, харилцан туршлага солилцох, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинарыг зохион байгуулах, оролцох

Эмгэг судлалын үндэсний төвийн дэргэдэх Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн

Нэр  Эрдмийн зөвлөлийн сонгууль Эрдмийн зэрэг цол Харьяалах байгууллага ба бусад сонгуульт ажил
1 Ш.Энхтуяа Дарга АУ-ны доктор, Эмгэг судлалын профессор ЭМЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн
2 О.Дуламсүрэн Эрдэмтэн нарийн бичгийн дарга АУ-ны доктор Эмгэг Судлалын Үндэсний төвийн Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга
3 О.Сэргэлэн Гишүүн АШУ-ны доктор, профессор АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн
4 Э.Баярмаа Гишүүн АУ-ны доктор, профессор АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг бүтэц үйл зүйн тэнхимийн эрхлэгч, ЭМЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга
5 Д.Оюунчимэг Гишүүн АУ-ны доктор, профессор “Этүгэн” их сургуулийн анагаахын био инженерчлэлийн тэнхимийн биостатистик епидмиологийн багш
6 Г.Отгонсүрэн Гишүүн АУ-ны доктор, клиникийн профессор ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, хүүхдийн зөвлөх поликлиник, дурангийн эмч
7 Д.Янжинсүрэн Гишүүн АУ-ны доктор, дэд профессор АШУҮИС-ийн АС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн  тэнхимийн багш
8 Д.Адилзаяа Гишүүн АУ-ны доктор АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг бүтэц үйл зүйн тэнхимийн ахлах багш
9 М.Цэрэнбат Гишүүн АУ-ны доктор АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг бүтэц үйл зүйн тэнхимийн багш