Үндсэн сургалтын хөтөлбөрүүд

Сургалтын зорилго:

Эмнэл зүйн эмгэг судлалын онолын мэдлэгийг эзэмшсэн, өвчин эмгэгийг эрхтэн тогтолцоо, эд эсийн түвшинд оношлох ур чадвартай, цогцсыг задлан шинжлэх болон амьд сорьцын шинжилгээний өндөр дадлагатай, эмнэл зүйн болон эмгэг судлалын оношийг зөв үнэлэн дүгнэж, шийдэл гаргаж чаддаг эмгэг судлаач эмч бэлтгэхэд чиглэнэ.

Сургалтын онцлог

  • Суралцагч төвтэй, интерактив лекц болон дадлага хосолсон хөтөлбөртэй
  • Нийт багц цагийн 75% нь дадлага, семинарын цаг
  • Анги бүрдүүлэлт нь 3-5 суралцагч
  • Суралцагчийн бие даан суралцах нөхцөлийг хангасан ээлтэй орчин бүрдсэн /тусгай өрөө, мэргэжлийн номын сан, гарын авлага, микроскоп, компьютер, принтер, хувилагч, скайнер, техник хэрэгсэл г.м/
  • Багш нарын 80% нь Эрдмийн болон Мэргэжлийн зэрэг цолтой, эмгэг судлалын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд
  • Төрийн сан, байгууллага болон хувийн зардлаар суралцах боломжтой
  • Төлбөрийн уян хатан нөхцөлтэй
  • Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй
  • Олон улсын түвшинд мэргэжлээ дээшлүүлэх боломжтой,
  • Эрдэм шинжилгээний судлагдахуун болохуйц мэдээллийн өргөн сантай
  • Олон улсын сургалт, семинарт тогтмол оролцох боломжтой