Ёс зүйн салбар хороо

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор PhD, MPH С.Хандмаа “Ажлын байрны нийгэм-сэтгэлзүйн орчин ба стресс менежмент “ гэсэн сэдэвт Ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой онол, практик, судалгаан дээр тулгуурласан сургалтыг явууллаа.

Энэхүү сургалтаар төвийн ажилтнуудад ажил, амьдрал, өөрийн орчин нөхцөл, нийгэм эдийн засагтай холбоотой сэтгэл санааны асуудлаас болж ажилд дээрээ үйлчлүүлэгч, хамт ажиллаж буй хамт олон бусадтай харилцах харилцаа хандлагад дээр алдах эрсдэл үүсдэг тул уг сургалтаар аливаа стрессийн шинж тэмдэг үүсгэж буй шалтгаан, нөхцөлийн улмаас ажилдаа  идэвхи, зүтгэлгүй болох, хамт олны үйл ажиллагаанд оролцох сонирхолгүй болох эрч багатай болох талаар мэдлэг, мэдээлэл, ойлголт өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.

Тиймээс уг сургалтаар олж авсан стрессийн хүчин зүйлийг оюун ухаандаа тунгаахыг төвийн нийт ажилтнууд Та бүхэнд уриалж, энэхүү стресс гэдэг зүйлийг өөртөө бий болгохгүй байхад анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.

 Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захиргаа, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо хамтран 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 1 сарын хугацаатай “БИД ЁС ЗҮЙГ ДЭЭДЛЭГЧ ХАМТ ОЛОН” аяныг зарлалаа.

Энэхүү аян нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг нийт ажиллагсдаар сахин ажиллуулах, харилцаа хандлага, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилготой.

Аяны хугацаанд баг бүр шинэлэг арга хэмжээ зохион байгуулах бөгөөд гэрийн даалгаврыг урлаг соёлын үзүүлбэрээр олон нийтэд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сурталчлан таниулах, мөн ёс зүйн хэмжээг хэрхэн сахин ажиллаж байгаа байдлаар хоорондоо өрсөлдөж, өндөр мөнгөн шагналын эзэд болно.

Аяны үр дүнд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн нийт ажиллагсад бид ёс зүйг дээдлэгч хамт олон болж, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварын суурь зарчим болох мэргэжлийн ёс зүйг мэдлэгээ дээшлүүлж, бусдад түгээн дэлгэрүүлсэн байна. 

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг байгууллагын нийт ажиллагсдаар сахин ажиллуулах, тэднийг соён гэгээрүүлэх, ёс зүйн алдаа дутагдал гаргахаас сэргийлэх, харилцаа хандлагын талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зайлшгүй хэрэгцээний дагуу Эмгэг судлалын үндэсний төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 багц цаг (нийт 12 цаг)-ийн сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү багц цагийн сургалтын хүрээнд 2018 оны 05 дүгээр сарын 3-ны өдөр Улсын хоёрдугаар эмнэлэгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Л.Хандсүрэн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмнэлэгийн мэргэжилтний ёс зүй” сэдвээр лекц уншлаа.

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт багц цагийн сургалтаар эмнэлгийн мэргэжилтэн ёс зүйг сахин ажилласнаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгч нарт хэрхэн чанартай, хүртээмжтэй, аюулгүй, түргэн шуурхай хүргэх болон байгууллагын өөрчлөлт шинэчлэлт, хувь хүн бүрийн соёл, оролцоо чухал болох талаар олон талын мэдээллийг авсан.

Сургалтад идэвхтэй оролцсон эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. 

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг байгууллагын нийт ажиллагсдаар сахин ажиллуулах, тэднийг соён гэгээрүүлэх, ёс зүйн алдаа дутагдал гаргахаас сэргийлэх, харилцаа хандлагын талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зайлшгүй хэрэгцээний дагуу 1 багц цагийн сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэхүү багц цагийн сургалтын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал С.Наранбаатар “Байгууллагын өөрчлөлт, шинэчлэл, хувь хүний хөгжил” сэдвээр лекц уншлаа.