“Эмгэг судлаач эмч”, “Лабораторийн техникч” ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

A- A A+
“Эмгэг судлаач эмч”, “Лабораторийн техникч” ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

“Эмгэг судлаач эмч”-ийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Эмгэг судлаач эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн
  • Эмчлэх үйл ажиллагаа зөвшөөрөл хүчинтэй байх
  • Англи, орос хэлний зохих төвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах
  • Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай

“Лабораторийн техникч”-ийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эмнэлгийн лаборант мэргэжлээр дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Эд, эсийн лабораторийн техникчийн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн
  • Англи, орос хэлний зохих төвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах
  • Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай

 

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөх
  • Хувийн намтар (Curriculum Vitae)
  • Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах
  • Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар

Бүрдүүлэх материалыг хүний нөөцийн менежер хүлээж авна.

Таныг тогтвор суурьшилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.

Харилцах утас: 31 38 20