Онцлох

Эмгэг судлалын лабораторийн техникч нарыг чадавхжуулах төсөл үргэлжилж байна

Эмгэг судлалын лабораторийн техникч нарыг чадавхжуулах төсөл үргэлжилж байна

Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийг Дэмжих сан”-ийн санхүүжилтээр “Хавдрын бүртгэл, мэдээлэл, эргэн дуудаж хянах ажил болон хорт хавдарыг оношлох чадавхийг олон улсын жишигт хүргэхэд эмгэг судлалын лабораторийн техникч нарын оролцоог чадавхижуулах сургалт” төсөл 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эмгэг Судлалын Үндэсний Төв дээр нээлтээ хийсэн. 06 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Өмнөговь болон  Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдсан сургалтад 8 аймгийн (Дорноговь, Дундговь, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл) эмгэг судлалын лабораторийн техникч нар хамрагдсан.

Уг төсөл 06 дугаар сарын 29-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал аймаг орон нутагт үргэлжлэх бөгөөд Өвөрхангай аймагт Архангай, Баянхонгор аймгийн эмгэг судлалын лабораторийн техникч нар, Дорнод аймагт Хэнтий, Сүхбаатар аймгийн эмгэг судлалын лабораторийн техникч нарыг чадавхижуулах сургалтад хамруулж байна.

Сургалт зохион байгуулж буй эмгэг судлаач эмч, лабораторийн эрхлэгч, лабораторийн техникч нарт болон оролцогч нартаа амжилт хүсье!