Онцлох

Эмгэг судлалын лабораторийн техникч нарыг чадавхжуулах төсөл үргэлжилж байна

Эмгэг судлалын лабораторийн техникч нарыг чадавхжуулах төсөл үргэлжилж байна

 

Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийг Дэмжих сан”-ийн санхүүжилтээр “Хавдрын бүртгэл, мэдээлэл, эргэн дуудаж хянах ажил болон хорт хавдарыг оношлох чадавхийг олон улсын жишигт хүргэхэд эмгэг судлалын лабораторийн техникч нарын оролцоог чадавхижуулах сургалт” төсөл 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эмгэг Судлалын Үндэсний Төв дээр нээлтээ хийж дараах сургалтуудыг зохион байгуулсан. Үүнд:

  • 06 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан сургалтад УБ хотын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг болон Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт 14 эмгэг судлалын лабораторийн техникч нар хамрагдсан.
  • 06 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Өмнөговь болон  Дархан-Уул аймагт  зохион байгуулагдсан сургалтад 8 аймгийн (Дорноговь, Дундговь, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл) эмгэг судлалын лабораторийн техникч нар хамрагдсан.
  • 06 дугаар сарын 29-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд Өвөрхангай болон  Дорнод аймагт зохион байгуулагдсан сургалтад (Архангай, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар) 6 аймгийн эмгэг судлалын лабораторийн техникч нар хамрагдсан. 

Уг төслийн 6-р бүлгийн сургалт Ховд аймагт 07 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Завхан, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн эмгэг судлалын лабораторийн техникч нарыг чадавхижуулах сургалтад хамруулж байна.

Сургалт зохион байгуулж буй эмгэг судлаач эмч, лабораторийн эрхлэгч, лабораторийн техникч нарт болон оролцогч нартаа амжилт хүсье!