Онцлох

“Эерэг хандлага - Эмчилгээний эхлэл” аянг эхлүүлж байна

“Эерэг хандлага - Эмчилгээний эхлэл” аянг эхлүүлж байна

Эрүүл мэндийн сайдаас 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарынэ 20 ны өдрүүдэд буюу 100 хоногт тусламж үйлчилгээний чанар, хүрээмжийг сайжруулах, эерэг – харилцаа хандлага уриан дор удирдамж, шийдвэр гаргасан тул Эмгэг Судлалын Үндэсний Төв энэхүү аяныг хэрэгжүүлж ажиллахаар төвийн захирал 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А/58 дугаар тушаалыг баталж, мөн хэрэгжүүлэх арга хэмжээ, зохион байгуулалтын төлөвлөгөөг  баталж хэрэгжүүлж ажиллахыг төвийн алба, тасгийн эрхлэгч, дарга нарт үүрэг, чиглэл болгосон.

Тиймээс Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд Та бүхэн энэхүү аяны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна.

БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА