Онцлох

Эмгэг судлалын үндэсний төв, япон улсын эмч нартай хамтарсан онлайн сургалтыг зохион байгуулж байна

Эмгэг судлалын үндэсний төв, япон улсын эмч нартай хамтарсан онлайн сургалтыг зохион байгуулж байна

 

Эмгэг судлалын үндэсний төв нь ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр  2018-2020 онд хэрэгжиж буй “Уушиг тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд эмгэг судлалын сургалтыг Япон улсын эмч, профессоруудтай хамтран зүүм вэбинар хэлбэрээр 2020 оны 09 дүгээр сарын 23, 24-нд зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтын нээлтэд ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын эрүүл мэндийн төсөл хариуцсан суурин төлөөлөгч Сакамото Ёшимаса хүрэлцэн ирж оролцлоо.

 

Энэхүү 2 өдрийн сургалтыг Япон улсын Хирошима хотоос төслийн менежер, АУ-ны доктор, профессор Коүки Инай, АУ-ны доктор, профессор Юкио Такешима, Фүкүока хотоос АУ-ны доктор, профессор Казүки Набешима, Осака хотоос АУ-ны доктор, профессор Күнимицү Кавахара нар онлайнаар удирдан явуулж байна.  

Энэ жил уг сургалтад нийт 35 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн хамрагдсанаар 3 жилийн хугацаанд нийт 21 аймаг, нийслэлийн төв эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 95 эмгэг судлаач, био-анагаахын мэргэжилтэн-эс судлаач, эд судлалын лабораторийн техникч нар мэргэжлээс шалтгаалсан уушиг тоосжих өвчин, асбестийн шалгаант амьсгалын замын өвчин, уушгины хавдар, мезотелиомын эмгэг судлалын оношилгоог хийх мэдлэг, ур чадварыг эзэмшиж байна.  

Мөн 2018, 2019 онд нийслэл, орон нутгийн 26 эмч мэргэжилтэнүүд Япон улсын Хирошима их сургууль дээр богино хугацааны сургалтад хамрагдсанаар эмгэг судлалын салбарт оюуны том хөрөнгө оруулалт боллоо.