Онцлох

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын эрхээ сунгууллаа

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын эрхээ сунгууллаа

 

Эмгэг судлалын үндэсний төв нь Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 09 тоот шийдвэрээр S(r)0912001 индекстэй “Анатомийн эмгэг судлал” төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт зохион байгуулах эрхээ 4 жилийн хугацаатайгаар сунгуулж, тус төвийн захирал Г.Уянга, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа нар “ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭРЭЭ”-г 2024 хүртэл байгууллаа.

Манай төв нь 2001 оноос одоог хүртэл нийсэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 58 анатомийн эмгэг судлаач эмч нарыг бэлтгэн, улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр ханган  ажиллаж байна.

Сургалт судалгаа, Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны алба