2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор PhD, MPH С.Хандмаа “Ажлын байрны нийгэм-сэтгэлзүйн орчин ба стресс менежмент “ гэсэн сэдэвт Ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой онол, практик, судалгаан дээр тулгуурласан сургалтыг явууллаа.

Энэхүү сургалтаар төвийн ажилтнуудад ажил, амьдрал, өөрийн орчин нөхцөл, нийгэм эдийн засагтай холбоотой сэтгэл санааны асуудлаас болж ажилд дээрээ үйлчлүүлэгч, хамт ажиллаж буй хамт олон бусадтай харилцах харилцаа хандлагад дээр алдах эрсдэл үүсдэг тул уг сургалтаар аливаа стрессийн шинж тэмдэг үүсгэж буй шалтгаан, нөхцөлийн улмаас ажилдаа идэвхи, зүтгэлгүй болох, хамт олны үйл ажиллагаанд оролцох сонирхолгүй болох эрч багатай болох талаар мэдлэг, мэдээлэл, ойлголт өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.
Тиймээс уг сургалтаар олж авсан стрессийн хүчин зүйлийг оюун ухаандаа тунгаахыг төвийн нийт ажилтнууд Та бүхэнд уриалж, энэхүү стресс гэдэг зүйлийг өөртөө бий болгохгүй байхад анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.