Эмгэг судлалын үндэсний төвөөс яамны чиг үүрэг болон 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан зорилтот ажил, арга хэмжээний дагуу орон нутгийн эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой, мэргэжлийн чиглэлээр дэмжлэгт үнэлгээ хийж, мэргэжил арга зүй удирдлагаар хангах, эмгэг судлалын тусламж, үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор "Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний тусламжт үнэлгээ-2026" хийж, багц цагийн сургалт амжилттай зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн нэдсэн эмнэлэг, Орхон аймаг БОЭТ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн нэдсэн эмнэлэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Завхан аймгийн нэдсэн эмнэлэг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус ажиллаж буй эмнэлзүйн эмч нарт онош тавилттай холбоотой хууль, эрх зүйн орчин, оношны хэлбэржилт, ӨОУА-10-ын дагуу кодлох мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 09-19 ны өдрүүдэд цахим болон танхимын хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтыг ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Гомбын нэрэмжит хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч М. Пагамдулам, Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч П. Ганцэцэг, О. Энхээ нар “Эмнэлзүй, эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт”, Оношилгооны зорилгоор болон мэс заслаар тайрагпсан эмгэг эд, эсийн шинжилгээг эмгэг судлалын лабораторид тээвэрлэх тухай, ЭСҮТ-ын Эс судлалын эрт илрүүлгын албаны эс судлаач О. Цолмон, Ж. Нэргүй “Умайн хүзүүний эсийн шинжилгээ авах чадамжийг сайжруулах” сэдвээр удирдан явуулж, “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартын хүрээнд мэдээлэл өглөө.
Тус сургалтад эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн туршлага, мэдээлэл солилцсон үр дүнтэй боллоо.







.png)
