Эмгэг судлалын үндэсний төвөөс дараах шаардлага, үзүүлэлтийн дагуу ном хэвлүүлэх тул хэвлэлийн газар, ном хэвлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Хэвлүүлэх номын үндсэн үзүүлэлт:
- Номын хэмжээ: В5
- Хуудасны тоо: 730 хуудас
- Хавтас: Хатуу хавтастай
- Тоо ширхэг: 400
Үнийн саналд дараах мэдээллийг тусгана уу:
- Нэг бүрийн болон нийт хэвлэлийн үнэ.
- Хэвлэх хугацаа, гүйцэтгэх боломжит хугацаа.
- Хавтас болон дотор цаасны төрөл, чанарын мэдээлэл.
- Хэвлэлийн газрын байгууллагын мэдээлэл, холбоо барих утас.
- Хэвлэлийн ажлын дээж, өмнө хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулга (боломжтой бол).
Сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүдийг үнийн саналаа ирүүлж, хамтран ажиллахыг урьж байна.
Үнэлгээний арга: Харьцуулах үнэ
Үнийн санал ирүүлэх хугацаа: 2026 оны 12-р сарын 2-ны өдрийн 08:00 цаг хүртэл
Санал хүлээн авах цахим хаяг: emgegsudlal@gmail.com
Холбоо барих утас: 11-311733



.png)
