Япон Улсын Чиба хотод 2026 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдөр зохион байгуулагдсан Японы Эс судлалын нийгэмлэгийн (Japanese Society of Clinical Cytology – JSCC) намрын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Global Asia Forum” тусгай хэлэлцүүлэгт Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлаач эмч Ц.Батчимэг оролцож, Монгол Улсын эс судлалын чиглэлээр илтгэл танилцууллаа.

Тус форум нь Азийн улс орнуудын эс судлалын салбарын хөгжил, оношилгооны чиг хандлага, туршлага болон цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэх зорилготой бөгөөд олон улсын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага солилцох чухал платформ юм.
Энэхүү хуралд оролцсон нь Монгол Улсын эс судлалын салбарын хөгжлийг олон улсын мэргэжлийн хамт олонд танилцуулах, мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хөгжилд шинэ боломж бүрдүүлэхэд ач холбогдолтой байлаа.
Эмгэг судлалын үндэсний төв нь олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, эмгэг судлал, эс судлалын оношилгооны хөгжил, чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна.



.png)
