Эмгэг судлалын үндэсний төвөөс Олон улсын эмгэг судлалын академийн конгресс (IAP2026)-д оролцлоо

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвөөс Олон улсын эмгэг судлалын  академийн конгресс (IAP2026)-д оролцлоо

2026 оны 10 дугаар сарын 8–13-ны өдрүүдэд Япон Улсын Фүкүока хотод зохион байгуулагдсан Олон улсын эмгэг судлалын академийн (International Academy of Pathology – IAP) XXXVI олон улсын конгресст Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлаач эмч Ц.Батчимэг оролцлоо.

Тус конгресс нь дэлхийн олон орны эмгэг судлаач, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг нэгтгэж, эмгэг судлалын оношилгоо, эрдэм шинжилгээ, сургалт болон шинэ технологийн хөгжлийн талаар мэдлэг, туршлага солилцох олон улсын чухал арга хэмжээ юм.

Конгрессын хүрээнд “Bridging the Rural and Urban Research Gap: A Scalable Mentorship Model for Pathology Capacity Building in Mongolia” сэдэвт постер судалгаагаа танилцуулж, эмгэг судлалын салбарын судалгааны чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн менторшипийн ач холбогдлын талаар олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцлоо.

Мөн конгрессын үеэр оношилгооны эмгэг судлал, молекулын эмгэг судлал, дижитал эмгэг судлал болон хиймэл оюун ухааны хэрэглээний чиглэлээр шинэ мэдлэг, туршлага хуримтлуулж, олон улсын мэргэжлийн хамтын ажиллагаа, сургалт, эрдэм шинжилгээний боломжуудтай танилцлаа.