Эмгэг Судлалын Үндэсний Төвд БНСУ-ын Хьюндай группын харьяа Улсан их сургуулийн эмнэлэгийн удирдлагууд зочилж, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж мэдээлэл солилцлоо.
Уг айлчлалын үеэр тус төвийн захирал АУ-ны доктор, Клиникийн профессор Г.Уянга-тай хоёр орны эмгэг судлалын тусламж үйлчилгээнд ашиглагдаж буй системийн ялгаа, түүнтэй холбоотой харилцан туршлага солилцох, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр, хамтран ажиллахаар тохиролцон санал солилцлоо.
\
Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба