card

Сургалтын хөтөлбөрүүдийн танилцуулга

Зорилго: Эмнэл зүйн эмгэг судлалын онолын мэдлэгийг эзэмшсэн, өвчин эмгэгийг эрхтэн тогтолцоо, эд эсийн түвшинд оношлох ур чадвартай, цогцсыг задлан шинжлэх болон амьд сорьцын шинжилгээний олон цагийн дадлагатай, эмнэл зүйн болон эмгэг судлалын оношийг зөв үнэлэн дүгнэж, шийдэл гаргаж чаддаг эмгэг судлаач эмч бэлтгэхэд чиглэнэ.

Сургалтын хэлбэр: өдрөөр суралцах, шаардлагатай тохиолдолд багшийн хамт жижүүрт ажиллах

Элсэгчдэд тавигдах шаардлага: Анагаах ухааны бакалаврын зэрэг

Сургалтын хугацаа: нийт 2 жил

Сургалт явагдах газар:

  • Эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг
  • Эмгэг судлалын үндэсний төвийн хүүхдийн эмгэг судлалын тасаг

Зорилго:

Эмгэг судлаач эмч нарт эс судлалын мэргэжлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн мэдлэг, дадлага, хандлага, эзэмшүүлж, эсийн шинжилгээг өндөр түвшинд харж оношлох чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.

Сургалтын хэлбэр: өдрөөр суралцах, шаардлагатай тохиолдолд багшийн хамт жижүүрт ажиллах

Элсэгчдэд тавигдах шаардлага: тухайн буюу эмгэг судлаач мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэх, түүнтэй адилтгах баримт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна

Сургалтын хугацаа: нийт 6 сар

Сургалтын багтаамж: нийт 24 багц цаг

Сургалт явагдах газар:

  • Эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг
  • Эмгэг судлалын үндэсний төвийн хүүхдийн эмгэг судлалын тасаг

Зорилго: Эх барих, эмэгтэйчүүд, нярай болон хүүхдийн эмгэг өвчний үед авсан эд эсийг мэргэжлийн өндөр түвшинд оношлох. Өвчтөний тавиланг тодорхойлж, амьдралын  чанарыг дээшлүүлэхэд туслахад оршино.

Сургалтын хэлбэр: өдрөөр суралцах, шаардлагатай тохиолдолд багшийн хамт жижүүрт ажиллах

Элсэгчдэд тавигдах шаардлага: Анагаах Ухааны бакалаврын боловсролтой, анатомын эмгэг судлаач эмчийн мэргэшлээр нарийссан

Сургалтын хугацаа: нийт 6 сар

Сургалтын багтаамж: 12 багц цаг 12 цагийн лекц = 1 багц цаг, 24 цагийн дадлага= 1 багц цаг, онол 20-25%, дадлага 75-80% харьцаатай.

Сургалт явагдах газар:

  • Эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг
  • Эмгэг судлалын үндэсний төвийн хүүхдийн эмгэг судлалын тасаг

Зорилго: Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчний үед авсан эд эсийг мэргэжлийн өндөр түвшинд оношлох. Өвчтөний тавиланг тодорхойлж, амьдралын  чанарыг дээшлүүлэхэд туслахад оршино.

Сургалтын хэлбэр: өдрөөр суралцах, шаардлагатай тохиолдолд багшийн хамт жижүүрт ажиллах

Элсэгчдэд тавигдах шаардлага: Анагаах Ухааны бакалаврын боловсролтой, анатомын эмгэг судлаач эмчийн мэргэшлээр нарийссан байна.

Сургалтын хугацаа: нийт 1 сар

Сургалтын багтаамж: Нийт 4 багц цаг /лекц = 2 багц цаг, дадлага= 2 багц цаг, онол 50%, дадлага 50% харьцаатай.

Сургалт явагдах газар:

  • Эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг
  • Эмгэг судлалын үндэсний төвийн хүүхдийн эмгэг судлалын тасаг

Зорилго:

Эд, эсийн лабораторийн техникчийн төрөлжсөн мэргэшлийн онолын бүрэн мэдлэгтэй, гардан үйлдлийн ур чадвартай, эерэг, хандлагатай, эмнэлгийн ажилтны ёс зүйг эрхэмлэсэн ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.

Сургалтын хэлбэр: өдрөөр суралцах, шаардлагатай тохиолдолд багшийн хамт жижүүрт ажиллах

Элсэгчдэд тавигдах шаардлага: Эмнэлзүйн лабораторийн техникчийн мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй.

Сургалтын хугацаа: нийт 3 сар

Сургалтын багтаамж: нийт 12 багц цаг

Сургалт явагдах газар:

  • Эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг
  • Эмгэг судлалын үндэсний төвийн хүүхдийн эмгэг судлалын тасаг

Зорилго: Эмгэг судлалын тусламж үйлчилгээний хүрээнд эмнэлэгт нас барсан цогцсыг хүлээн авах, бүртгэх, задлан шинжилгээнд бэлтгэх, эд эсийн шинжилгээний дээж, материал авах, цэгцлэх, хадгалах, илгээх, үдэн гаргах зэрэг шат дараалсан үйл ажиллагааны онолын болон практикийн мэдлэг, дадлага, хандлагат суралцуулах болон эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чандлан сахисан мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Сургалтын хэлбэр: өдрөөр суралцах, шаардлагатай тохиолдолд багшийн хамт жижүүрт ажиллах

Элсэгчдэд тавигдах шаардлага: бүрэн ба бүрэн дунд боловсролтой, бичиг үсгийн чадвартай, бие сэтгэцийн хувьд харьцангуй эрүүл, эмнэлэгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно, харилцааны ёс зүйтэй.

Сургалтын хугацаа: нийт 45 хоног

Сургалтын багтаамж: 3 багц цаг буюу онол 1 багц цаг, дадлага 2 багц

Сургалт явагдах газар: Эмгэг судлалын үндэсний төв

default