card

Чанарын алба

ЭСҮТ-ийн захирлын тушаалаар 2005 онд байгууллагын чанарын менежерийн орон тоо батлагдан  чанарыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.

  • 2008 онд захирлын 15 дугаар тушаалаар Чанарын алба байгуулан, 2008-2012 онуудад даргаар нь Б.Оюун-Эрдэнэ
  • 2012-2014 онуудад чанарын албаны даргаар М.Пагамдулам   
  • ЭСҮТ-ийн захирлын 2014 оны А/35 тоот тушаалаар ЭТҮЧА байгуулагдан, 2015-2016 онуудад чанарын албаны даргаар  Б.Уранчимэг
  • 2016 оноос ЭТҮЧА нь чанарын албаны дарга Э.Ундармаа, чанарын менежер Б.Батгиймаа
  • 2024 оноос Чанарын албаны даргаар Б.Мөнх-Эрдэнэ ажиллаж байна.

Албаны чиг үүрэг

  • Алба нь Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, төвийн захирлын баталсан тушаал, шийдвэр, албан даалгавар, заавар, дүрэм, журмыг баримтлан, төвийн хэмжээнд эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоод хяналт тавих үндсэн үүргийг гүйцэтгэх.
  • Эмгэг судлаач эмч нарын эмгэг судлалын протоколын бичилт, амьд ахуйн эд, эсийн шинжилгээний онош, дүгнэлт, лаборант нарын бичиг баримтын хөтлөлт, гистологи бэлдмэл болон эмнэлгийн бусад ажилтнуудын ажлын гүйцэтгэлд чанарын хяналт тавих.
  • Илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмгэг судлалын тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, санал боловсруулах
Албаны бүтэц Албаны бүрэлдэхүүн
Албаны дарга-1  Б.Мөнх-Эрдэнэ
Чанарын менежер-1       

                                                                               

      

Шинэ мэдээлэл

Бүгдийг үзэх