Санхүү, эдийн засгийн алба
Улсын эмгэг анатомийн товчооны даргын 1974 оны 06-р сарын 11-ний өдрийн 01 тоот тушаалаар захиргаа аж ахуйн анхны бүрэлдэхүүнд нягтлан бодогч Д.Базаррагчаа, жолооч Г.Паня, Д.Моондгой, цэвэрлэгч Н.Оюунцэцэг, санитарь Ж.Дашбалжир, Ч.Ламжав, Ц.Батдорж, шатаах зуухны асрагч Х.Наранцэцэг нар томилогдон ажиллаж байжээ.
Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 07-р сарын 20-ны өдрийн “Эмгэг судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” А/294 дүгээр тушаал, Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2019 оны 06-р сарын 03-ны өдрийн “Тушаалын хавсралтыг шинэчлэн батлах тухай” А/44 дүгээр тушаалын дагуу Санхүү, эдийн засгийн алба нь дараах бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна
Албаны чиг үүрэг
- Алба нь төвийн нягтлан бодох бүртгэлийг санхүүгийн тайлангийн олон улсын стандарт, Монгол улсад мөрдөж буй Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн, харилцагч хэрэглэгчийн шийдвэр гаргахад ач холбогдолтой, үнэн, зөв мэдээллээр удирдлагыг хангаж, шилэн дансны мэдээллийг хариуцах болон бусад санхүүгийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, тайлагнах, тодруулга бэлтгэх ажлыг зохион байгуулах, эд хөрөнгийн бүртгэл, хяналт, хадгалалт хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
- Байгууллагын төсвийн жил болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын арга хэмжээ, төсвийн төслийг боловсруулах, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үйл ажиллагаанынэгжийн өртөг зардлыг тооцох, төсвийн үр ашгийг сайжруулах арга хэмжээг авах, дээрх чиглэлээр байгууллагын удирдлагыг мэдээллээр хангах;
- Хангамж, үйлчилгээтэй холбоотой төвийн барилга, эд хогшил, автомашин, тоног төхөөрөмж, мэдээлэл холбооны хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийх, засвар үйлчилгээний холбогдолтой мэдээллийн сан байгуулж, гадаад болон дотоод орчны тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг хийх, байгууллагын харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах
Албаны бүтэц | Албаны бүрэлдэхүүн |
Албаны дарга-1 | Ц.Должинсүрэн |
Ерөнхий нягтлан бодогч-1 | Ц.Болортуяа |
Нягтлан бодогч -1 | |
Эрүүл мэндийн эдийн засагч-1 | |
Зохион байгуулагч, нярав-1 | Ж.Оюун-Эрдэнэ |
Түргэн тусламжийн жолооч-2 | Д.Батболд, Ж.Ганзориг |
Халдваргүйжүүлэгч, лабораторийн багаж хэрэгсэл, шил сав угаагч -3 | М.Отгонцэцэг, М.Батмандах, Д.Бадамсүрэн |