Эс судлалын эрт илрүүлгийн алба
Тус алба нь Эрүүл мэнд, спортын Сайдын 2016 оны “Эмгэг судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” А/294 дүгээр тушаалаар албаны дарга, эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач гэсэн бүтэц, орон тоо, хүний нөөцтэйгөөр өвчний урьдал эмгэг болон эрт илрүүлэх, өвчлөл, нас баралтыг бууруулахад эс судлалын эрт илрүүлгийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, нэгдсэн удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготойгоор байгуулагдсан.
Албаны чиг үүрэг:
- Эрүүл мэндийн сайдын А/07 тушаалын дагуу эс судлалын шинжилгээний хариу дүгнэлт гаргах.
- Улсын хэмжээнд 3-р шатлалын эмнэлгүүд, БОЭТ, АНЭ, ДЭМТ-үүдийн эс судлалын шинжилгээнд оношийн баталгаажилт, чанарын хяналтыг хийх
- Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хүрээнд Анатомийн эмгэг судлаач эмчийн үндсэн мэргэшлийн сургалтын эс судлалын тойролт, Эсийн эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн 6 сарын сургалт болон эс судлалын лабораторийн техникчийг мэргэшүүлэх сургалтыг эрхлэх
- Улсын хэмжээнд эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач, эс судлалын лаборант нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
- Улсын хэмжээний эс судлалын шинжилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх
- Зайн оношилгооны ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна
Албаны бүтэц | Албаны бүрэлдэхүүн |
Албаны дарга-1 | Б.Ганзориг |
Эс судлаач-2 |
Ж.Нэргүй О.Цолмон |
Шинэ мэдээлэл
Шинэ
Шинэ
Шинэ