“ANATOMICAL PATHOLOGY VISION-2025” МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЭМГЭГ СУДЛАЛЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ANATOMICAL PATHOLOGY VISION-2025” МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЭМГЭГ СУДЛАЛЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсад төв эмнэлэг байгуулагдсаны 100 жил, Эмгэг анатомийн тасаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Эмгэг судлалын Үндэсний Төв АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн тэнхим, Монголын эмгэг эд, эс судлалын нийгэмлэг, ОУ-ын Эмгэг судлалын академийн Монгол дахь салбар нийгэмлэгтэй хамтран эмгэг судлалын салбарт ажиллаж буй анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач, лабораторийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх зорилгоор “ANATOMICAL PATHOLOGY VISION-2025” Монгол-Германы хамтарсан 10 дахь удаагийн сургалтыг “Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал” сэдвийн хүрээнд 2025 оны 07 сарын 02-03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад ХБНГУ-ын зочин профессорууд хоол боловсруулах замын хорт хавдар, үрэвсэлт өвчний эмгэг судлалын ялган оношилгоо, молекулын эмгэг судлалын дэвшилтэт технологи, оношилгооны аргуудын тухай лекцүүдийг орж, үнэтэй зөвлөгөө, туршлагаасаа хуваалцлаа. Мөн сургалтын дадлагын үеэр Улаанбаатар хотод эмгэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад оношлогдсон хоол боловсруулах эрхтний эдийн эмгэг судлалын шинжилгээний бичил бэлдмэлийг микроскопоор харж эмгэг судлаач эмч нар санал бодлоо чөлөөтэй ярилцлаа.

Тус сургалтад Монголын эмгэг судлалын салбарт ажиллаж буй 70 гаруй анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач, лабораторийн техникч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

ХБНГУ-аас зорин ирж, мэдлэгээ хуваалцсан хүндэт Альфер Иохим, Сабине Мерхельбах-Брюс, Александр Кваас профессорууд болон сургалтад идэвхтэй хамрагдсан эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтнүүд, хамтран зохион байгуулсан байгууллагуудад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Сургалт, Судалгаа, Эрдэм Шинжилгээ, Гадаад Харилцааны Алба