ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Нэг. Эмгэг судлалын салбар, ЭСҮТ-ийн статусыг тодорхойлсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох
1.1. Эрүүл мэндийн болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагын хүрээнд Эмгэг судлалын үндэсний төв нь “төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг” гэсэн статусыг батлуулах
1.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эмгэг судлалын зохих төрлийн шинжилгээг даатгалын багцад оруулах
1.3. Хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, урамшууллын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах
Хоёр. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах стратеги
2.1. Өртгийн тооцооллыг хийж, үйлчилгээний тарифыг бодит өртөгт нийцүүлэх
2.2. Тохиолдолд суурилсан төлөвлөлт, бүтээмжид тулгуурласан удирдлагын систем нэвтрүүлэх
2.3. Нэмэлт орлого татах, төсөл, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
Гурав. Технологийн чадавхийг нэмэгдүүлэх стратеги
3.1. Дижитал патологи, телепатологи, хиймэл оюун ухаанд суурилсан оношлогооны систем нэвтрүүлэх.
3.2. ISO 15189:2015, ISO 9001:2016 зэрэг олон улсын стандартын хэрэгжилтийг сайжруулах
3.3. Шаардлагатай шинэ тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар худалдан авах.
3.4. Оношилгооны үйл явцыг автоматжуулах
Дөрөв. Хүний нөөцийн бодлогыг сайжруулах стратеги
4.1. Мэргэшсэн эмч, техникчийн тоог нэмэгдүүлэх
4.2. Ажилтны нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх
Тав. Ажиллах орчныг сайжруулах стратеги
5.1. Барилга байгууламжийг орчин үеийн стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн шинэчлэх
5.2. Аюулгүй ажиллагааны дэд бүтцийг сайжруулах
5.3. Сорьцын тээвэрлэлт, химийн бодис, хог хаягдлын менежмент, аюулгүй ажиллагааны стандартын хэрэгжилтийг хангах
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Эмгэг судлалын үндэсний төвийн Бодлого төлөвлөлтийн албаны дарга Б.Отгонгэрэл
Хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Зоригийн гудамж, Эмгэг судлалын үндэсний төв, 210 тоот, (11 313820)

