card

Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба

                Тус алба нь эмгэг судлалын шинжилгээ болон эмнэлзүйн эмнэлгээс ирүүлсэн эс эдийн амьд сорьц, мэс заслын амьд сорьцонд эмгэг судлалын лабораторийн шинжилгээний аргуудаар (үндсэн будаг, тусгай будаг, эдийн хөлдөөсөн яаралтай шинжилгээ, гистохими, иммуногистохими, байран туяаралт эрлийзжүүлгийн аргын шинжилгээ) бэлтгэн бүтцыг судлан, эмгэг жамд тулгуурлан нотолгоонд суурилсан эмгэг судлалын онош дүгнэлт өгөн, эмнэлзүйн эмч нарын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний чанарыг дэмжин сайжруулах, эмгэг судлалын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангах зорилготой юм. Тус албаны бүтэц нь Насанд хүргэгчдийн эмгэг судлалын тасаг, Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг, Эмгэг судлалын лавлагаа лабораториос бүрддэг.

Албаны чиг үүрэг:

  • Улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж, үйлчилгээний бодлого, зохицуулалтад оролцох, хэрэгжилтийг дэмжих, тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн өндөр түвшинд, нотолгоонд суурилсан чанартай, хүртээмжтэй тусламж үзүүлэх
  • Эмгэг судлалын оношилгооны чанар, үнэн зөв байдалд хяналт тавих, давтан хяналтын шинжилгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
  • Эмгэг судлалын тусламжийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад ашиглах
  • Аймаг, нийслэлийн эмнэлгүүд, салбарын бусад байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, эмгэг судлалын тусламжийг бүсчилсэн байдлаар жигд хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэх

Зөвлөх баг:

  • МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор,
  •  АУ-ы магистр, зөвлөх зэргийн эмч Б.УРАНЧИМЭГ
  • АУ-ы магистр, ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, зөвлөх зэргийн эмч Б.ТУУЛ
  • ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч М.ПАГАМДУЛАМ
  • Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Э.УНДАРМАА нарын  бүрэлдэхүүнтэй зөвлөх баг эмгэг судлалын шинжилгээ, амьд сорьцын шинжилгээнд зөвлөгөө өгч, оношийн баталгаажилтыг ханган ажиллаж байна.
Албаны бүтэц Албаны бүрэлдэхүүн
Албаны дарга-1 Б.Баярт-Үйлс
ЭСЛЛ-ийн эрхлэгч-1 АУ-ы магистр Г.Саруул
НХЭСТ-ийн эрхлэгч-1 АУ-ы доктор, ахлах зэргийн эмч О.Энхээ
ХЭСТ-ийн эрхлэгч-1 Ахлах зэргийн эмч Л.Басхүү
Анатомийн эмгэг судлаач эмч-18

Ш.Айнур

П.Ганцэцэг

Д.Нямдулам

Ш.Оюунбилэг

Б.Энхчулуун

Н.Батдорж

 С.Мөнгөнцэцэг

ЭСЛЛ-ийн молекул генетик, иммуногистохимийн лабораторийн технологич-3   

 Г.Ариун-Үйлс

М.Түмэнжаргал

 Х.Батмөнх

ЭСЛЛ-ийн лабораторийн техникч-15

С.Анхтуяа, Тэргүүлэх зэргийн

С.Амаржаргал, Тэргүүлэх зэргийн

Г.Алтаншагай, Тэргүүлэх зэргийн

Г.Энхсайхан, Тэргүүлэх зэргийн

Н.Баярмаа, Ахлах зэргийн

И.Амаржаргал, Ахлах зэргийн

Г.Гантуяа

Б.Оюун-Эрдэнэ 

Э.Наранчимэг

М.Ганбат

Б.Бямбадаш

Эмгэг судлалын туслах ажилтан-1 З.Чинбаатар

 

Шинэ мэдээлэл

Бүгдийг үзэх