
Эрдмийн зөвлөл
Эрдмийн зөвлөл нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааг төвийн хэмжээнд зохион байгуулах ажлыг хариуцан дараах чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Үүнд:
- Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, мэдээний сан үүсгэх, олон улсад нэвтэрч буй анагаах ухааны ололт, амжилтыг нэвтрүүлэх, санал зөвлөмж боловсруулах;
- Эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах;
- Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг эрхлэх;
- Оношилгооны дэвшилтэт арга, технологийн чиглэлээр гадаад харилцааг өргөжүүлэх;
- Хамтарсан төсөл хэрэгжүүлэх, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, харилцан туршлага солилцох, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинарыг зохион байгуулах, оролцох
Эмгэг судлалын үндэсний төвийн дэргэдэх Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн
№ | Нэр | Эрдмийн зөвлөлийн сонгууль | Эрдмийн зэрэг цол | Харьяалах байгууллага ба бусад сонгуульт ажил |
1 | Ш.Энхтуяа | Дарга | АУ-ны доктор, Эмгэг судлалын профессор | ЭМЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн |
2 | О.Дуламсүрэн | Эрдэмтэн нарийн бичгийн дарга | АУ-ны доктор | Эмгэг Судлалын Үндэсний төвийн Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга |
3 | О.Сэргэлэн | Гишүүн | АШУ-ны доктор, профессор | АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн |
4 | Э.Баярмаа | Гишүүн | АУ-ны доктор, профессор | АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг бүтэц үйл зүйн тэнхимийн эрхлэгч, ЭМЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга |
5 | Д.Оюунчимэг | Гишүүн | АУ-ны доктор, профессор | “Этүгэн” их сургуулийн анагаахын био инженерчлэлийн тэнхимийн биостатистик епидмиологийн багш |
6 | Г.Отгонсүрэн | Гишүүн | АУ-ны доктор, клиникийн профессор | ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, хүүхдийн зөвлөх поликлиник, дурангийн эмч |
7 | Д.Янжинсүрэн | Гишүүн | АУ-ны доктор, дэд профессор | АШУҮИС-ийн АС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн багш |
8 | Д.Адилзаяа | Гишүүн | АУ-ны доктор | АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг бүтэц үйл зүйн тэнхимийн ахлах багш |
9 | М.Цэрэнбат | Гишүүн | АУ-ны доктор | АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг бүтэц үйл зүйн тэнхимийн багш |