card

Бодлого төлөвлөлтийн алба

                  Тус алба нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/294 дугаар тушаалаар батлагдсан “Эмгэг судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” шийдвэрийн хүрээнд байгуулагдсан.  Энэхүү тушаалаар төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, Бодлого, төлөвлөлтийн албыг байгууллагын стратеги, гүйцэтгэлийн төлөвлөлт, хүний нөөц, мэдээллийн технологи, даатгал, статистик мэдээ тайлагнах, архив бичиг хэрэг зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэгж болгон байгуулсан.

Албаны чиг үүрэг:

  • Байгууллагын хөгжлийн стратеги, бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухаанд суурилсан, нотолгоонд тулгуурласан байдлаар боловсруулах,
  • Хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,
  • Байгууллагын дотоод зохион байгуулалт, хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталтгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, даатгал статистикийн мэдээ мэдээлэлийг нэгтгэн тайлагнах,
  • Байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн явуулах

Төвийн хүний нөөцийн хөгжлийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эмгэг судлалын тусламж, үйлчилгээний статистик мэдээ, мэдээллийг цуглуулах, бүртгэх, мэдээлэх, тайлагнах, мэдээллийн сан үүсгэх.

Албаны бүтэц   Албаны бүрэлдэхүүн
Албаны дарга-1   Б.Отгонгэрэл
Хүний нөөцийн менежер-1   Х.Оюун
Архив, бичиг хэргийн эрхлэгч-1    Т.Алтанзагас
Даатгалын эмч-1   Н.Рэгжидмаа
Сүлжээний инженер-1      А.Дорж
Статистикч эмч-1     

 

                             

                      

 

Шинэ мэдээлэл

Бүгдийг үзэх