УИХ-аас батлан гаргасан Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа Эмгэг судлалын үндэсний төвийн захирал, Эрүүл мэндийн Сайдтай байгуулсан 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд эмгэг судлалын тусламж үйлчилгээнд Чанарын удирдлагын ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлэх зорилт тавин батлуулсан. Эрүүл мэндийн салбар тэр дундаа эмгэг судлалын тусламж үйлчилгээнд олон улсын стандарт нэвтрүүлснээр эрүүл мэндийн байгууллагууд, иргэдээс ирүүлж байгаа шинжилгээ оношилгооны хариу, онош олон улсын жишигт нийцсэн чанарын баталгаатай болно гэж үзлээ.
Эмгэг судлалын үндэсний төв нь дээрх стратегийн зорилгодоо хүрэх бүхий л бэлтгэлийн ханган тусгай удирдамж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж “SFCS” олон улсын эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулалт хийлгэх хүсэлт гарган хөндлөнгийн аудит хийлгэж анхны аудитын дүгнэлтээр энэхүү тогтолцоо бий болсон гэж үзэн дараагийн шатны аудитад хамрагдахад “бэлэн” гэж дүгнэгдээд байна.
Ингэснээр манай хамт олон эрүүл мэндийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үйлчлүүлэгчийн хэрэгцээ ба хүлээлтэд нийцсэн эмгэг судлалын тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу нотолгоонд тулгуурлан үзүүлж, тасралтгүй сайжруулах, мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, ил тод байдлыг хангах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, сургалт сурталчилгаа явуулах, эрдэм шинжилгээ, судалгаа, дотоод ажил үйлчилгээг ISO 9001:2015 олон улсын стандартын шаардлагын дагуу чанартай явуулах боломж бүрдлээ.