Эмгэг судлалын үндэсний төвийн Бодлого төлөвлөлтийн албанаас 2022 оны 02 дүгээр сарын 24-ны өдөр "Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга" сэдвээр нийт ажиллагсдад зориулан танхимийн болон цахим сургалт зохион байгууллаа.
Тус хичээлийг ЭСҮТ-ийн хуулийн зөвлөх, хууль зүйн ухааны магистр С.Батбаатар удирдан явууллаа.
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа “Хөдөлмөрийн тухай хууль” /шинэчилсэн найруулга/-ийн талаарх шаардлагатай мэдээ мэдээллийг нийт ажиллагсдад хүргэлээ.
Уг сургалтад эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг, хүүхдийн эмгэг судлалын тасгийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид оролцлоо.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба