Эмгэг судлалын үндэсний төв нь Анатомын эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн чиглэлүүд болох “Эсийн эмгэг судлал”, “Хүүхдийн эмгэг судлал”-ын 6 сарын хөтөлбөр болон Лабораторийн техникч нарын “Эд судлалын техникч”-ийн 3 сарын хөтөлбөртөө элсэлт авч эхэллээ.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сайт хуудаснаас (http://hdc.gov.mn/post/584/) авч болох ба дараах мэдээллийн дагуу бүртгүүлэхийг анхаарна уу.
Бүртгэх хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 16 – 27
Бүртгэх хэлбэр: https://hr.hdc.gov.mn/login цахим хаягаар бүртгэнэ.
Сургалт эхлэх хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 1
Жич: Сургалтад бүртгэгдсэн эмнэлгийн мэргэжилтний хуваарийг 3 дугаар сарын 30-ны өдөр http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулах бөгөөд 3 дугаар сарын 31-ны өдөр хуваарилагдсан сургалт эрхлэх байгууллагын сургалтын албанд бүртгүүлж сургалтад хамрагдана.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба