Эмгэг судлалын үндэсний төвийн Анатомын эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн чиглэл болох “Эсийн эмгэг судлал”-ын 6 сарын хөтөлбөрт Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг болон Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс эмч нар ирж хамрагдлаа. Сургалтын агуулгыг бүрэн гүйцээсэн эмч нарын төгсөлтийн шалгалтыг 2022 оны 04-р сарын 4-5-ны өдрүүдэд онолын болон дадлага хэлбэрээр зохион байгуулж амжилттай өндөрлөлөө. Шалгалтын үйл явцад шалгалтын комисс, сургагч багш нар болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хөндлөнгийн шалгалт үнэлгээ хийгдэв.
Эсийн эмгэг судлаач эмч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба