Эмгэг судлалын үндэсний төв нь хүний нөөцийн байнгын бэлэн байдал тасралтгүй сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба, Лавлагаа Лабораторийн нийт эд судлалын техникч нарын дотоод сургалтыг 2022 оны 04-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтаар Хүүхдийн эмгэг судлалын тасгийн ахлах зэргийн лабораторийн техникч Н.Баярмаа “Гистологийн лабораторийн цахим болон цаасан дүн бүртгэл” сэдвээр сургалтыг удирдан явууллаа. Сургалтанд лабораторийн бүртгэл мэдээллийг зөв зохистой хийх нь ямар их ач холбогдолтой, цаашлаад лабораторийн ажлын үр дүн бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаар туршлага хуваалцсан юм.
Уг сургалтад нийт хүүхдийн эмгэг судлалын болон насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн нийт 15 лабораторийн техникч хамрагдсан ба шинэ залуу техникч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн сайхан сургалт боллоо хэмээн талархал хүлээн авлаа.
Сургалт, Судалгаа, Эрдэм Шинжилгээ, Гадаад Харилцааны Алба