"МЭРГЭЖИЛ БҮХЭН ОНЦЛОГ" мэргэжил сурталчлах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

A- A A+

Олон улсын сувилагчдын баярыг угтан зохион байгуулагдаж буй "ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТАА БАЯРЛАЛАА" аяны хүрээнд "МЭРГЭЖИЛ БҮХЭН ОНЦЛОГ" эд судлалын лабораторийн техникч мэргэжлийг сурталчлах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

Тус өдөрлөгийн хүрээнд АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн Лабораторийн Тэнхимийн 3-р дамжааны оюутнууд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Лавлагаа лабораторитой танилцлаа.

Өдөрлөгийн хүрээнд байгууллагын бүтэц зохион байгуулалт, тусламж үйлчилгээний чиглэл, эмч, лабораторийн техникч нарын ажил мэргэжлийн онцлогийг танилцуулсан юм. Түүнчлэн лавлагаа лабораторийн үйл ажиллагааны шат дамжлагийг нийт оюутнуудад танилцуулж, эд эс судлалын лабораторийн техникчийн ажил мэргэжлийн онцлог, давуу талын талаар ЭСҮТ-ийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн ахлах зэргийн лабораторийн техникч Н.Баярмаа оюутнуудын сонирхсон асуултад  хариулж, сонирхолтой ярилцлага өрнүүлэн амжилттай зохион байгуулагдлаа.

 

АШУҮИС-ийн АУС-ийн Эмнэлзүйн Лабораторийн Тэнхимийн 3-р дамжааны оюутнууд

ЭСҮТ-ийн ахлах зэргийн лабораторийн техникч Н.Баярмаагийн хамт

 

Амьд сорьц боловсруулалтын танилцуулга.

Лабораторийн техникч Т.Оюун-эрдэнэ

 

Зүслэгийн шат дамжлагийн танилцуулга.

Тэргүүлэх зэргийн лабораторийн  техникч Г.Алтаншагай

 

Иммуногистохимийн будгийн үйл ажиллагааны танилцуулга.

Молекул генетикийн лаборатори

 

Асуулт, ярилцлага

Ахлах зэргийн лабораторийн техникч Н.Баярмаа.

 

Хамтран ажилласан АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн Лабораторийн Тэнхим, ЭСҮТ-ийн Тусламж үйлчилгээний алба, Лавлагаа лабораторийн нийт лабораторийн техникч, молекул генетикийн технологич нарт талархал илэрхийлье.

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба