Мэргэшлийн зэргийн шалгалтыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох” А/513 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу жилд 1 удаа зохион байгуулдаг. Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ур чадварын хөгжлийг тодорхойлох, үнэлэх, дэмжин урамшуулахад чиглэгддэг билээ.
ЭМЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл Анатомийн эмгэг судлал чиглэлээр 2022 оны мэргэшлийн зэргийн шалгалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу 05 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус шалгалтад Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн ахлах лабораторийн техникч Идэрсүрэн овогтой Амаржаргал Лабораторийн техникч (анатомийн эмгэг судлал)-ын “АХЛАХ” зэрэг горилон оролцож зэргээ амжилттай хамгааллаа.
Мэргэшлийн зэргээ амжилттай хамгаалсан НХЭСТ-ийн ахлах лабораторийн техникч И.Амаржаргал танд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба