Эмгэг судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү 2022 оны 07 сарын 03-06 өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаа.
Тус өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлэг, ЭХЭМҮТ-тай хамтран эхийн эндэгдлийн эмнэлзүй, эмгэг судлалын бага хурал, Баян-Өлгий аймгийн ЭМГ-тай хамтран Эхийн эндэгдэлийн магадлан хэлэлцэх хурал зохион байгуулж “Эх, хүүхдийн эндэгдэл”-ийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.
Баян-Өлгий Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 2022 оны Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд Чанарын гадаад хяналт зохион байгуулж үр дүнг Баян-Өлгий АНЭ-ийн удирдлагын багт танилцуулж, зарим асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Мөн “Эмнэлзүй ба эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сэдвээр сургалт зохион байгуулж нэгдсэн эмнэлгийн нийт эмч нар танхимаар оролцлоо.
Хамтран ажилласан ЭХЭМҮТ, Баян-Өлгий ЭМГ, Баян-Өлгий АНЭ-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье.
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба