Эмгэг судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү 2022 оны 07 сарын 03-06 өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаа.
Тус өдрүүдэд Н.Баасанжавын нэрэмжит Ховд Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвтэй хамтран эх, перинаталь эндэгдлийн эмнэлзүй, эмгэг судлалын бага хурал, Ховд аймгийн ЭМГ-тай хамтран Эхийн эндэгдэлийн магадлан хэлэлцэх хурал зохион байгуулж “Эх, хүүхдийн эндэгдэл”-ийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.
Ховд БОЭТ-ийн Эмгэг судлалын тасгийн 2022 оны Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд Чанарын гадаад хяналт зохион байгуулж үр дүнг Ховд БОЭТ, Ховд ЭМГ-ийн удирдлагын багт танилцуулж, зарим асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Хамтран ажилласан Ховд ЭМГ, Н.Баасанжавын нэрэмжит Ховд БОЭТ-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье.
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба