Эмгэг судлалын үндэсний төв нь Анатомийн эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн чиглэлүүд болох “Эсийн эмгэг судлал”, “Хүүхдийн эмгэг судлал”-ын тус бүр 6 сарын хөтөлбөр болон Лабораторийн техникч нарын “Эд судлалын техникч”-ийн 3 сарын төрөлжсөн сургалтандаа элсэлт авч эхэллээ.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сайт хуудаснаас (http://hdc.gov.mn/post/674/) авч болох ба дараах мэдээллийн дагуу бүртгүүлэхийг анхаарна уу.
Бүртгэх хугацаа: 2022 оны 9 дүгээр сарын 08 – 18-ны хооронд
Бүртгэх хэлбэр: https://hr.hdc.gov.mn/login цахим хаягаар бүртгэнэ.
Сургалт эхлэх хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Төрөлжсөн мэргэшлийн сургалтад элсэгч их эмч, эм зүйчэд тавигдах шаардлага:
- Тухайн мэргэжлийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтад суралцсан байх;
- Тухайн мэргэшлийн чиглэлээр 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх;
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтөй байх;
- Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх;
Жич: Сургалтад бүртгэгдсэн эмнэлгийн мэргэжилтний нэрс, сургалт эрхлэх байгууллагын хуваарийг 09 дүгээр сарын 28-ны өдөр http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулна.
№ |
Төрөлжсөн мэргэшлийн чиглэл |
Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/ мэргэшил |
Хугацаа |
Багц цаг |
СЭБ |
1 |
Эсийн эмгэг судлал |
Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч |
6 сар |
24 |
ЭСҮТ |
2 |
Хүүхдийн эмгэг судлал |
Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч |
6 сар |
24 |
ЭСҮТ |
3 |
Эд судлалын техникч |
Лабораторийн техникч/Лаборант |
3 сар |
12 |
ЭСҮТ |
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба