Төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
Төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн захирлын 2022 оны А/104 дүгээр тушаалын дагуу Анатомын эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн чиглэлүүд болон “Хүүхдийн эмгэг судлал”, “Эсийн эмгэг судлал” сургалтуудын төгсөлтийн шалгалтыг 2022 оны 09-р сарын 27,28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Эдгээр 6 сарын хөтөлбөрт Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захиалгаар анатомийн эмгэг судлаач эмч П.Ганцэцэг “Хүүхдийн эмгэг судлал”,  Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн захиалгаар анатомийн эмгэг судлаач эмч Э.Мөнхсүлд “Эсийн эмгэг судлал” чиглэлээр суралцаж амжилттай төгслөө. Шалгалтын үйл явцад шалгалтын комисс, сургагч багш нар болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хөндлөнгийн шалгалт үнэлгээ хийгдэв.

 

Хүүхдийн болон Эсийн эмгэг судлаач эмч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэе.

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба