Эмгэг Судлалын Үндэсний Төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд Эмгэг судлалын үндэсний төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга, эмгэг судлаач эмч, АУ-ны магистр Б.Ганзориг, Лавлагаа лабораторийн эрхлэгч Д.Балжинням, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Оношзүй, лаборатори, ариутгал халдваргүйтгэл хариуцсан мэргэжилтэн Э.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй баг 2022 оны 10 сарын 05-аас 10 сарын 07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүргийн 10 нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эс судлалын лабораторийн үйл ажиллагаанд дараах шаардлагын дагуу хяналт, үнэлгээ хийлээ. Үүнд:
- Эс судлалын лабораторийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж үнэлгээ өгөх
- Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар буюу нийт хүн амыг нас, хүйс харгалзалгүй эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу умайн хүзүүний эсийн шинжилгээний цахим бүртгэл EHealth, Medsoft зэрэг програмуудын өнөөгийн ажиллаж байгаа байдалд үнэлгээ хийх, цахим бүртгэл хийхэд тулгамдаж байгаа асуудлуудыг илрүүлэх
- Хүний нөөцийн чадавхи, мэргэшлийн талаар судлан сургалтын хэрэгцээг тодорхойлох
- Эс судлалын лабораторийн тоног төхөөрөмжийн ашиглалт хангалтын талаар судалгаа хийж, үнэлгээ өгөх
- Урвалж оношлуурийн чанар, хангамж, хадгалалт, зарцуулалтад хяналт хийх
- Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 505 дугаар тушаалын хэрэгжилтийг үнэлэх