Увс аймагт “Дэмжлэгт үнэлгээ” хийж ажиллаа

A- A A+
Увс аймагт “Дэмжлэгт үнэлгээ” хийж ажиллаа

Эмгэг судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч Ш.Оюунбилэг нар 2022 оны 11 сарын 07-11 өдрүүдэд Увс аймагт ажиллаа.

Тус өдрүүдэд Увс Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Үйл, оношзүйн тасгийн Эмгэг судлалын лабораторид “Дэмжлэгт үнэлгээ” хийж 2019 онд хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн тайлан гаргаж, эмгэг судлалын туслмж үйлчилгээнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаа.  

Увс Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 2022 оны Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд “Чанарын гадаад хяналт” зохион байгуулж үр дүнг Увс АНЭ-ийн удирдлагын багт танилцуулж, зарим асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн Увс АНЭ-ийн Амаржих газрын эх, барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч, хүүхүүдийн эмч нарт “Манас таталтын урьдал эмгэг”, “Ихсийн эмгэг судлал” сэдвээр, нэгдсэн эмнэлгийн нийт эмч нарт “Эмнэлзүй ба эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

Хамтран ажилласан Увс Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба