Говь-Алтай аймагт “Дэмжлэгт үнэлгээ” хийж ажиллаа

A- A A+
Говь-Алтай аймагт “Дэмжлэгт үнэлгээ” хийж ажиллаа

Эмгэг судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч Ш.Оюунбилэг нар 2022 оны 11 сарын 13-18 өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаа.

Тус өдрүүдэд Говь-Алтай Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Оношзүйн тасгийн Эмгэг судлалын лабораторид “Дэмжлэгт үнэлгээ” хийж 2019 онд хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн тайлан гаргаж, эмгэг судлалын туслмж үйлчилгээнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаа.  

Говь-Алтай Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 2022 оны Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд “Чанарын гадаад хяналт” зохион байгуулж үр дүнг Увс АНЭ-ийн удирдлагын багт танилцуулж, зарим асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн Говь-Алтай АНЭ-ийн нийт эмч нарт “Эмнэлзүй ба эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

Хамтран ажилласан Говь-Алтай Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба