“Менежментийн тогтолцооны дотоод аудитын сургалт”-нд хамрагдлаа

A- A A+
“Менежментийн тогтолцооны дотоод аудитын сургалт”-нд хамрагдлаа

Эмгэг Судлалын Үндэсний Төв нь эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2022 онд дэвшүүлсэн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал”-ын зорилтот жилд Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг баталгаажуулж, 2023 онд Эрүүл мэндийн лаборатори-Чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2016 стандартыг нэгдсэн байдлаар нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  Дээрх ажлын хүрээнд “Дат Консалтанг “ ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Менежментийн тогтолцооны дотоод аудитын сургалт”-нд нийт 20 ажилтан хамрагдаж, стандартуудын шаардлагын дагуу хэрхэн дотоод аудитыг гүйцэтгэх, байнга сайжруулах талаар нэгдсэн ойлголт өгөх, чанарын менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор дотоод аудитор бэлтгэж байна.