Эмгэг Судлалын Үндэсний Төв “Хоол боловсруулах замын дурангийн эмгэг судлалын оношилгоо” сэдэвт зөвлөгөөн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр Эрт илрүүлгийн хөтөлбөр дэх хоол боловсруулах замын дурангийн оношилгооны чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хоол боловсруулах замын дурангийн эмгэг судлалын оношилгоо” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад Монгол улсад Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ үзүүлж буй 5 Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв, 13 Аймгийн Нэгдсэн Эмнэлгүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, анатомийн эмгэг судлаач эмч нар хамрагдлаа.
ЭСҮТ-ийн захирлын 2022 оны А/65 дугаар тушаалаар Монгол улсын 21 Аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эмгэг судлалын лабораторид 2022 онд хийгдсэн эмгэг судлалын тусламж үйлчилгээний дэмжлэгт үнэлгээний тайланг хэлэлцүүллээ. Дэмжлэгт үнэлгээний “Батламж”-ийг БОЭТ ба АНЭ-ийн лабораториудад гардуулж ,Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Увс аймгийн Нэгдсэн Эмнэлгийн эмгэг судлалын лабораториудыг Орон нутгийн шилдэг лабораториор шалгаруулж “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагналаа.
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба