Давсны зохистой хэрэглээг сурталчлах 7 хоног

A- A A+
Давсны зохистой хэрэглээг сурталчлах 7 хоног

Жил бүрийн 3 сарын сүүлийн 7 хоног “давсны зохистой хэрэглээг сурталчлах” өдрүүд байдаг. Энэхүү өдрүүдийг тохиолдуулан эс судлалын эрт илрүүлгийн албаны зүгээс насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг болон хүүхдийн эмгэг судлалын тасаг тус бүрт мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд давсны зохистой хэрэглээний талаарх ойлголтыг багтаасан товхимол, зурагт хэвлэлүүдийг тарааж, давс хэт их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгүүдийн талаарх мэдээлэл, давсны хэрэглээгээ бууруулах зөвлөмжийг өглөө.

Эс судлалын эрт илрүүлгийн алба