Эмгэг Cудлалын Үндэсний Төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн лабораторийн чанарын менежер, тэргүүлэх зэргийн лабораторийн техникч С.Амаржаргал 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр "Лабораторийн будгийн арга техникийг сайжруулах, чанарын хяналт хийх" сэдвээр Лавлагаа Лабораторийн технологич, техникч нарт танхимийн сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар лабораторийн үндсэн будгийн арга техник, ухраан будах арга, будагт чанарын хяналт хийх, холбогдох баримт бичгийн бүртгэл зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийгдлээ.
Уг сургалтад эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг, хүүхдийн эмгэг судлалын тасгийн нийт лабораторийн технологич, техникч нар оролцлоо.
ЭСТҮА, Лавлагаа лаборатори
Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба