Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу дараах бүртгэлийн маягтыг Авлигатай тэмцэх газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар шинэчлэн батлав. Үүнд:
Нэгдүгээр хавсралт: Мэдүүлэг гаргагчийн ... оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуй мэдээний маягт
Хоёрдугаар хавсралт: Мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн хураангуй мэдээний маягт
Гуравдугаар хавсралт: Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй мэдээний маягт
Дөрөвдүгээр хавсралт: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн бүртгэлийн маягт
Тавдугаар хавсралт: Оффшор бүсэд эзэмшиж байгаа банкны данс, өмчилж байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, байгуулсан хуулийн этгээдийн бүртгэлийн маягт
Зургаадугаар хавсралт: Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлсэн тухай бүртгэлийн маягт
Долоодугаар хавсралт: Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд гаргасан мэдэгдэл, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлд гаргасан тайлбар, шийдвэрлэлтийн бүртгэлийн маягт
Наймдугаар хавсралт: Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан, хугацаа хожимдуулсан албан тушаалтны бүртгэлийн маягт
Есдүгээр хавсралт: Давхар ажил эрхлэлтийн бүртгэлийн маягт
Аравдугаар хавсралт: Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан бэлэг, үйлчилгээ, түүнийг авсныг мэдэгдсэн тухай бүртгэлийн маягт
Дээрх тушаал нь 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих тул ЭБАТ-ууд Та бүхэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана уу.
Тушаал болон хавсралтуудыг ЭНД ДАРЖ үзнэ үү.