Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-д заагдсан нийтлэг шаардлагын дагуу ЭМЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Анатомийн эмгэг судлал” чиглэлээр 2023 оны мэргэшлийн зэргийн шалгалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж 06 дугаар сарын 28-ны өдөр тайлан хамгаалалтаа хийлээ.
Тус шалгалтад Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга, анатомийн эмгэг судлаач эмч Г.Ганхүү, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, анатомийн эмгэг судлаач эмч Л.Басхүү, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч Х.Удвал, Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Эмгэг судлалын тасгийн эрхлэгч, анатомийн эмгэг судлаач эмч С.Дашдорж, Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч Т.Мөнхбат нар “АХЛАХ” зэрэг горилон оролцож, Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн ахлах лабораторийн техникч С.Анхтуяа “ТЭРГҮҮЛЭХ” зэрэг горилон оролцож зэргээ амжилттай хамгааллаа.
Нийт зэрэг горилсон эмч, лабораторийн техникчиддээ баяр хүргэж, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба