ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарт 702 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас эмчилгээ, оношилгооны стандарт 32.8, эм, эмийн хамаарал бүхий стандарт 40.1, бүтэц үйл ажиллагааны стандарт 2.7, арга, аргачлал болон бусад стандарт 27 хувийг эзэлж буй бөгөөд стандартын тоогоор бусад салбараас харьцангуй олон ч багагүй хувь нь шинэчлэх, хүчингүй болгох шаардлагатай байгааг мэдэгдсэн бөгөөд Эрүүл Мэндийн Сайдын 2022 оны А/464 дугаар “Боловсруулан батлуулах стандарт, эмнэл зүйн зааврын жагсаалт батлах тухай” тушаалын дагуу Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл стандартын төслийг боловсруулан Стандарт хэмжил зүйн газраар батлуулсан юм.
ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албанаас “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартын танилцуулга, “Эмнэл зүй эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сэдэвт сургалтыг танхим ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Тус сургалтад нийслэл, орон нутгийн анатомийн эмгэг судлаач эмч-42, анатомийн эмгэг судлал үндсэн мэргэжлээр суралцаж буй резидент эмч нар-9 оролцож мэдээлэл солилцон, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Хамтран ажилласан Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албанд талархал илрэхийлье.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА