Эрүүл Мэндийн Сайдын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн А/447 дугаар тушаалын танилцуулга сургалт

A- A A+
Эрүүл Мэндийн Сайдын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн А/447 дугаар тушаалын танилцуулга сургалт

Эрүүл мэндийн салбарын стандартын шинэчлэлийн хүрээнд СХЗГ-ийн даргын 2023 оны 07 дугаар сарын 07 өдрийн С/31 дугаар тушаалаар MNS 7015:2024 “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл” үндэсний стандарт батлагдсан ба тус стандартын шаардлагад нийцүүлэн Эмгэг судлалын тусламж үйлчилгээнд мөрдөж буй ЭМСайдын тушаалыг шинэчлэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/447 Журам шинэчлэн батлах тухай тушаалыг шинэчлэн баталж 2024 оны  02 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөн ажиллаж байна.

Тус тушаалын холбогдох заалтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч  буй зарим асуудлуудтай уялдуулан Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Эрүүл Мэндийн Сайдын 2016 оны “Эмгэг судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” А/294 тоот тушаалын 3.2.1. Улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах; гэсэн заалтыг үндэслэн Эрүүл Мэндийн Сайдын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн А/447 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Эмгэг судлалын шинжилгээ хийх журам”, хоёрдугаар хавсралт “Амьд сорьцын эмгэг эд, эс судлалын шинжилгээ хийх журам”-н танилцуулга сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 15–ны өдрийн 13:00 цагт цахим хэлбэрээр Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Л. Басхүү, Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Э. Энхжаргал нар удирдан зохион байгууллаа.

Сургалтанд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, амаржих газар ба нэгдсэн эмнэлгийн нийт 100 холбоосоор 250 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.  

Чанарын алба

2024 он 05 сар 15 өдөр